- Сэтгэлийн их тэнхээтэй бай.
- Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие дааж хий. Учрыг нь ухаарахыг хичээн оролд. Нйгт нямбай тэсвэртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
- Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ сайтар төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
- Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд татах нөхөр ол.
- Төлөвлөгөөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажилаа ч төлөвлө.
- Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
- Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн улам бүр өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
- Муу зуршилаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ. өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
- Өдрийн аль цагт хамгийн үр дүнтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хоололоход тэр цаг мөчийг бүүр зориул. Цагаа зохицуулж сур
- Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
- Битгий цухалдаж бачимд. Хэнээс, юунаас болов гэдгийг бодож тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
- Үнэхээр юм хийе бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог.
- Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийжчадна гэж өөрийгөө зоригжуулж бай.
- Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнгийг нь шалгаж бай.
- Та дарга ч бай цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
- Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуулан тусла.
- Хийх гэсэн ажлаа бүү хойш тавь. Нэн даруй хийж сур.
- Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь хая.
- Учрах бэрхшээл саадыг урьдаас тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
- Мэдрэхүй зөн совиндоо үе үе боловч итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
- Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээжавч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
- Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусдадаа ойлгуулж бай.
- Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь ажиллаж байвал дэмж, тусал.
- Өөртөө их үүрэг ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
- Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсоноо хэрэгжүүлэхийг хичээж сур
Tuesday, December 16, 2008
Өөдрөг амьдрах 25 сургаал
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment