Friday, December 26, 2008

Модны vрдэс, сvрэл ашиглан тоосго vйлдвэрлэх боломж байна

Тоосго орлодог материалын үйлдвэрлэлийг манай өмнөд хөршид ихээр дэмжиж байна. Хэрвээ ийм үйлдвэрлэл эрхэлбэл эхний гурван жилд бүх татвараас чөлөөлөх гэнэ.
Тариалангийн талбайн хаягдал сүрэл, модны харуулдас болон үрдсийг нягтруулж холино гэсэн үг биш, харин хатууруулдаг материалаар боловсруулан тоосго хийх арга юм байна. Ингэж бүтсэн тоосго нь гал, усанд тэсвэртэй, доргилт, цохилт зэрэг гадны механик нөлөөнд өртөмтгий бус, удаан эдэлгээтэйгээс гадна хөнгөн, хорхой шавьжинд идэгдэхгүй зэрэг олон давуу талтай ажээ.
Газар дэлхийгээ сэндийчин, байгалиа бохирдуулахгүйгээр бараг л хог болдог дээрх материалуудыг ашиглаж Монголдоо ханын материал үйлдвэрлэвэл үнэхээр шинэлэг бөгөөд өндөр үр ашигтай ажил болно. Хятадын стандартын шаардлагыг хангаж буй энэ тоосго нь цемент шиг удаан эдэлгээтэй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Сүрэл, харуулдас, урдэс, ашиглан өвөрмөц технологиор хийсэн шинэ үеийн энэхүү тоосго нь хүйтэн, халуунаас төдийгүй дуу чимээнээс найдвартай тусгаарладаг. Хөнгөн чанартай тул карказан барилгын ханын дүүргэгчээр ашиглахад илүү тохиромжтой.
Цемент, шавраар өнгөлөхөд наалдац сайтай, ховхорч унадаггүй, дээрээс нь шавардах, будах, өнгөлгөө хийхэд амар хялбар төдийгүй уг тоосгыг өрөмдөх, харуулдах, хөрөөдөж болдог маш олон сайн талтай. Нэг ам метр талбайд орох дээрх маягийн тоосгоны хүнд 30-40 кг бол жинхэнэ тоосгоны жин 200 кг байх жишээтэй. Нийт 300 ам метр талбайд л ийм үйлдвэрээ байрлуулах бүрэн бололцоотой. Машин, тоног төхөөрөмжийн үнэ нь 12 мянган ам доллар бөгөөд өдөрт 500 ам метр ханын материал үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Хятадад хийсэн судалгаагаар ам метр материалын өөрийн өртөг нь арван юань боловч зах зээл дээр 60 юаниар борлуулдаг ажээ. Тиймээс энэ үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх боломж нээлттэй байна.

No comments: