Tuesday, December 16, 2008

Өөдрөг амьдрах 25 сургаал

  1. Сэтгэлийн их тэнхээтэй бай.
  2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие дааж хий. Учрыг нь ухаарахыг хичээн оролд. Нйгт нямбай тэсвэртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
  3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ сайтар төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
  4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд татах нөхөр ол.
  5. Төлөвлөгөөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажилаа ч төлөвлө.
  6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
  7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн улам бүр өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
  8. Муу зуршилаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ. өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
  9. Өдрийн аль цагт хамгийн үр дүнтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хоололоход тэр цаг мөчийг бүүр зориул. Цагаа зохицуулж сур
  10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
  11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс, юунаас болов гэдгийг бодож тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
  12. Үнэхээр юм хийе бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог.
  13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийжчадна гэж өөрийгөө зоригжуулж бай.
  14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнгийг нь шалгаж бай.
  15. Та дарга ч бай цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
  16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуулан тусла.
  17. Хийх гэсэн ажлаа бүү хойш тавь. Нэн даруй хийж сур.
  18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь хая.
  19. Учрах бэрхшээл саадыг урьдаас тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
  20. Мэдрэхүй зөн совиндоо үе үе боловч итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
  21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээжавч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
  22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусдадаа ойлгуулж бай.
  23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь ажиллаж байвал дэмж, тусал.
  24. Өөртөө их үүрэг ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
  25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсоноо хэрэгжүүлэхийг хичээж сур

No comments: