Friday, December 26, 2008

Бизнесээ хэрхэн санхvvжvvлэх вэ?

1. Санхvvжилтийн тєрлvvд
Та єєрийн бизнесийн санхvvжилт хайхын ємнє ямар тєрлийн санхvvжилт хэрэгтэй байгааг шийдэх ёстой. Бизнесээ та нэг бол зээлээр эсвэл хувьцаагаар санхvvжvvлж болно. Зээлээр санхvvжих гэдэг нь зээлийн хvvтэй хамт эргэж тєлєгдєх мєнгийг зээлж бизнесийг санхvvжvvлэх арга юм. Хувьцаагаар санхvvжих гэдэг нь єєрийн бизнес эсвэл тєслийг хєрєнгє оруулагчид худалдах явдал юм.
Бизнесийн зээлийн дараах тєрлvvд байдаг.
Богинохугацаанызээл
Нэг жилээс илvvгvй хугацаанд буцааж тєлєгдєх зээлийг ихэнхдээ богино хугацааны зээл гэж тодорхойлдог. Богино хугацааны зээлийг доорхи тєрлєєр ангилж болно:
•Эргэлтийнхєрєнгийнзээл
•Дансныавлагыннєхєхзээл
•Зээлийгнєхєжтєлєхзээл
Урт хугацааны зээл:
Урт хугацааны зээл нь нэг жилээс дээш хугацаанд буцааж тєлєгдєх нєхцєлтэй байдаг ба нийт хугацаа нь ихэвчлэн 7 жилээс хэтэрдэггvй байна:
Vл хєдлєх хєрєнгє болон тоног тєхєєрємжийн зээлvvд нь харин 25 жилийн хугацаанд тєлєгдєж болдог. Урт хугацааны зээлийг доорх зорилгоор ихэвчлэн авна:
• Тоног тєхєєрємж худалдан авах
• Тавилга эд хэрэгсэл худалдан авах
• Автомашин болон бусад техник хэрэгсэл худалдаж авах
• Vлхєдлєххєрєнгєхудалдажавах
2. Санхvvжилтийн эх vvсвэрvvд
Та бизнесийн тєлєвлєгєєгєє боловсруулчихсан, бизнесийн vйл ажиллагаанд тань хэдий хэмжээний мєнгє шаардагдаж байгааг мэдсэн, санхvvжилтийн тодорхой нэг тєрлийг сонгочихсон байгаа vед санхvvжилт хаанаас олох вэ? Санхvvжилтийн 3 ерєнхий эх vvсвэр байдаг. Vvнд:
- Хувийн:
Найз нєхєд буюу хамаатан садангаасаа туслалцаа авах
Хадгаламжаа ашиглах
Хєрєнгє оруулагч аж ахуйн нэгж
- Арилжааны:
Банкууд
Банк бус санхvvгийн байгуулагууд
Лизинг/тvрээсийн vйл ажиллагаа/
- Засгийн газрын хєнгєлєлттэй зээл, тусламжууд
Бизнесийн амжилттай эрхлэх оновчтой санаа, тєслийг санхvvжvvлэх хєрєнгє оруулагчийг хайх нэгэн vр ашигтай зам бол таны энэ санаа, тєсєлд хєрєнгє оруулахыг хvссэн хvмvvсийг олж, урих зорилгоор тухайн улсын бизнесийн сонин хэвлэл, сэтгvvлvvдэд зар сурталчилгаа нийтлэх явдал юм. Ялангуяа бизнесийг дэмжих чиглэлийн тєрийн болон тєрийн бус байгууллагуудын дэргэд шинээр бизнес эрхлэгчдэд техникийн болон санхvvжилтийн туслалцаа vзvvлэх vvрэг бvхий алба ажилладаг бєгєєд тан энэ албадуудад хандан єєрийн тєслийг хэрэгжvvлэх болон санхvvжилт ож авах чиглэлээр зєвлєгєє туслалцаа авч болно. Тvvнчлэн эдгээр алдбадуудын тусламжтайгаар та гадаадын хєрєнгє оруулагчдад хандан єєрийн тєслєє гадаадын худлдаа, бизнесийг дэмжих байгууллагуудын хэвлэлээр дамжуулан сурталчлах буюу интернэтэд онлайн хэлбэрээр сурталчлуулж болно.
Мєн эдгээр байгууллагуудын мэдээллийн санд байгаа таны тєслийг сонирхож магадгvй компаниудын бизнес лавлахыг vзэх хэрэгтэй. Маш сайн боловсруулж, бэлтгэсэн санаа, тєслєє єєрийнхєє танилцуулгын хамт эдгээр компаниудын хаягаар явуулах хэрэгтэй. Хэрэв таны тєслийг сонирхож магадгvй компанийн хvмvvс тантай ямар нэг харилцаа холбоотой байдаг бол энэ нь таны хувьд тэд хєрєнгє оруулагч болоход их дєхємтэй байна.
Тvvнчлэн бизнесийг хамтран эзэмших замаар санхvvжvvлэх хэлбэрийг практикт єргєн ашигладаг. Хамтарсан бизнес гэдэг нь уг бизнесийн ємчлєл ба хяналтыг хоёр буюу тvvнээс дээш талууд хувааж эзэмшинэ гэсэн vг. Оролцогч тал бvр газар, капитал, эсвэл шаардлагатай vйлчилгээний тодорхой хэсгийг оруулж, оруулсан хєрєнгийн хэмжээтэй тэнцvv бизнесийн хэсгийг эзэмшинэ. Эдгээр оруулсан эд хєрєнгє нь нийлж уг бизнесийг тєлєвлєх, эхлэх, vйл ажиллагаа явууулахад шаардлагатай бvх орцоор хангадаг. Эзэмшигчийн ємч нь компанийн эд хєрєнгє ба хувьцаанд хуваагдана.
Гэхдээ та хэрэв бизнесээ хамтарсан vйлдвэр, болон компани байгуулах замаар хэрэгжvvлэх гэж байгаа бол хамтарсан бизнесийн хэлцэл болон гэрээний талаар дээр дурьдсан худалдаа, бизнесийг дэмжих байгууллагуудын мэргэжилтнvvдээс эрх зvйн талаар маш сайн зєвлєгєє авах хэрэгтэй.
3. Санхvvжилт олоход та бэлэн vv?
Арилжааны зээлийг хурдан олж авахад та бэлтгэгдсэн байх ёстой. Юуны ємнє хэр хэмжээний мєнгє юунд хэрэгтэй байгаа, мєн vvнийгээ яаж буцааж тєлєх вэ гэдгийг тодорхой мэдэж байх хэрэгтэй. Мєн тухайн зээлийн байгууллагын зээл олгох бодлогын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. / Банкуудын зээл болон зээлийн нєхцлийн талаарх мэдээллийг хавсралтаас vзнэ vv/.
Ямарваа нэг тєлєвлєгдсєн єргєтгєл, шинэчлэл, эсвэл эргэлтийн хєрєнгийн эх vvсвэрийг нэмэх зээл хvсэж байгаа бол урьдчилан тєсєл болон холбогдох материалыг бvрдvvлсний дараа зээлээ хєєцєлдєх нь зєв. Энэ материалуудын байнга гарын доор байлгах нь олдсон боломжийг хурдан ашиглах vндэс суурь болно. Таны хvссэн зээлийг олгох явдал нь Та єєрийгєє хир зэрэг таниулсан, єєрийн бизнесийн тєлєвлєгєєг хир зэрэг тодорхой боловсруулснаас шалтгаална. Зээлийн байгууллагад тухайн аж ахуйн нэгж, хувь хvнд зээл олгохдоо 4 vндсэн шалгуурыг чухалчилдаг:
- Зээл зайлшгvй шаардлагатай эсэх, тухайн аж ахуйн нэгжид хир vр єгєєжтэй байх
- Тухайн бизнесийн удирдагч, єєрєє хэлбэл, Та энэхvv бизнесийг амжилттай явуулах ур чадвар, туршлага, онолын мэдлэгтэй эсэх
- Та зээлийн санал болон бизнес тєлєвлєгєєгєє тухайн зээлийг vр дvнтэй ашиглаж, ашигтай ажилласны vндсэн дээр хєгжин дэвжиж, зээлийн хугацаа дуусахад эргэн тєлєх чадвартай байхаа тооцож, vvнийгээ тод харуулахаар материалдаа тусгаж чадсан эсэх
- Тухайн зээлийг баталгаажуулсан барьцаа нь найдвартай байх

Эх сурвалж: Аж ахуй нэгж шинээр vvсгэн байгуулагч нарт зориулсан гарын авлага ном. 2003он

No comments: