Friday, December 26, 2008

Жимс Жимсгэний бизнест хүч сориод үзээрэй

Дэлхийн ургамлын хаан» гэгддэг чацаргана гуч гаруй тєрлийн витамин агуулах ба эмчилгээний асар єндєр vр дvнтэй. Нэг литр тос нь дэлхийн зах зээлд 150-160 ам.долларын vнэ хурдэг гэнэ. Ядуурал, ажилгvйдлийн талаар ярихдаа бид наймаа, МАА, за тэгээд жижиг vйлдвэрийг л ойлгоод байх шиг. Тэгээд газрын vр шимийг ашиглах, тухайлбал жимс, жимсгэнийн тариалангийн талаар ямар боломж байна вэ. Энэ талаар УИХ-ын гишvvн, Монгол Улсын шинжлэх ухааны академийн гишvvн, академич, техникийн шинжлэх ухааны доктор, профессор. Монгол Улсын Гавьяат багш Ч.Авдайтай ярилцлаа.

Энэ жимсний жинхэнэ эх нутаг нь Монгол юм шvv дээ. Єєр олон газарт чацарганатай ч єеєлдєє их хvйтэрч, зун нэлээд дулаардаг газарт чацарганын жимсэнд хуралдах тос, ашигтай бодисууд нь-Маш олон тєрлийн витамин агуулдгаараа "дэлхийн ургамлын хаан" гэж нэглэгддэг. Сvvлийн жилvvдэд чацарганын тариаланд хувь хvмvvс ч, компаниуд ч анхаарч эхэлсэн. "Гангар инвест" гээд барилгын компани бий дээ. Чацаргана дээр олон жйл ажиллаж байсан Лааган, Сурэнхор, Виктор зэрэг хvмvvс єнєєдрийн байцлаар 270.000 орчим суулгац бэлтгэж байгаа. Улаангомд зуугаад мянга, Дарханд 60-70 мянтан суулгац мєн бэлтгэж байна. Vvнээс тооцоод vзэхээр жилд чацарганын тариаланг 500-гад га-гаар єсгєх боломж бvрдэж байгаа юм. Тэнгэр инвест" Тєв аймгийн Батсvмбэрийн Vдлэгийн голд дєчєєд га-д тарьсан. Эдний хамгийн дээд зэргийн нэг бутнаас 17 кг чацарганын суулгац тарь. Хожим жимс нь ургаад ирэхээр бидэнд худалдаж байгаач эз" гэсэн байгаа. Энэтхэг, ХБНГV, БНСУ-ууд ч гэсэн чацарганыг маш ихээр сонирхож байна. Яагаад гэвэл чацарганад 30 гаруй тєрпийн витамин байдаг. Байгалийн хортой радиацыг эсэргvvцэх, атомын цахилгаан станцад ажиллаж буй хvмуvсийг туяаны хордлогоос хамгаалах ховор бодис уулагддаг. Боловсруулахад амархан, тосыг нь vйлдвэрийн тєдийгvй гэрийн нєхцєлд ч гаргаж авч болно. Шvvсийг бусад олон тєрлийн ургамалтай холиод бvтээгдэхvvн хийх бололцоотой. Манай орны нєхцєлд албан газруудаас гадна айл єрхууд ихээр таримаар байгаа юм.

-8-10 ширхэг эм бутанд нэг эр бут байдаг юм. За яахав, айл хашаандаа 10 эм, хоёр эр бут суулгаг. Хоёр эр нь жимслэхгvй. Арван эм бутаа хоёр настай суулгацаар ургуулбал хоёр жилийн дараачаас жимсээ єгєєд эхэлнэ. Тэгээд арав гаруй жилийн туршид жимсээ жил болгон єгнє. Сонирхолтой нь бут тэр шvv. Хэрэв гараар жимсээ хураах боп мєр хоорондын зай 2.5-3 метр байж болно. Тэгвэп 800 хvртэл бут суулгаж болно. 600 бутнаас 500 ширхэг нь жимслэхээр бодоход 2.5-3.5 тонн чацаргана авна гэсэн vг. Чацарганы нэг суулгац 800-1000 тєгрєгийн vнэтэй. Тvvнийгээ бут болтол нь ургуулж, улсын нэгдсэн бvртгэлд оруулбал анх худалдаж авсан єртгийг нь эргvулж єгч байхаар асуудал яригдаж байгаа. Шийдвэр нааштай гарах байх. Угтаа унэгvй чацарганатай болчихно гэсэн vг. Хагас га-гаас гурван тонн чацаргана хураагаад, тvvнээсээ гэрийн нєхцєлд тос авахад 30-40 кг тос гарна. Зуун грамм тосны vнэ 8000, литр нь 80.000 тєгрєг гэсэн vг. Зєвхєн тосноос нь 2.4-3.2 сая тєгрєг олох нь байна. Жимсийг нь шvvстэй нь бас худалцана. Ингэхээр дээрх тоо цаашаагаа ч єснє гэсэн vг.

-Дотоод, гадаадгvй зах зээл хєнгєлттэй байна. Сопонгос, Япон, Энэтхэг, Гер мана ас чацаргана худапдаж авахаар байнга захиалга єгч байна. Хувь хvмvvс 250-500 граммын шилэнд савлаад бага зэрэг тос гадаадад гаргадаг. Уг нь бол нарийн боловеруулалт хийж, 5-10 граммаар садлан ампул ашигтай сайн чацаргана Монгол, Буриад, Тува, Алтайн хязгаарт л байгаа юм. ОХУ чацарганын эхний таван сорт гаргаж авахдаа ихэнх нь Монголоос, манай улсын хил дагуу ургадаг чацарганаас тvvж, єргєжvvлээд, єргєсийг нь алга болгоод патентаа батлуулсан байгаа юм. Ер нь бол Монголын гурав, Оросын 17-18 гээд хорь гаруй сорт бий. Уг жимс байгальд хаана ургаж байна вэ гэхээр, 1960 хэдээс 1970 хэдэн онуудад явуулсан судалгааны экспедицийн материалаас vзэхэд Монголд 20.000 га-д зэрлэгээр ургаж байсан байдаг. Увсад Тэсийн голын дагуу, 1.5-4 км єргєнтэй, 70-аад км vргэлчилсэн чацарганын шугуй байсан байгаа юм. Энэ бол чацарганын гол цєм нутаг байлаа. Сэлэнгэ, Завханд, Ховдын Булган суманд гээд бага хэмжээгээр ургадаг газрууд байв. Олон жилийн зуд, vертэй холбоотойгоор, дээр нь хvмvvс байгальтайгаа их буруу харьцсанаас зэрлэг чацарганын нєєц ихэд багассан. Гэхдээ 1965 оноос эхлээд ОХУ-ын Алтайн хязгаараас эхний сортын чацарганыг авч, Улаангомын ХАА-н эрдэм шинжилгээний станцын талбайд тариад vзтэл манайх чацарганыг тариалангийн нэг чиглэл болгох бололцоотой нь харагдсан. Тиймээс эхний суулгацуудыг Улаангомд бэлтгэж эхэлсэн. Хvлэмжинд байнгын мананжуулагчтайгаар жижигхээн мєчрєєс бэлтгэдэг. Ийм аргаар нэг томоохон модноос 200-300 ширхэг суулгац бэлтгэх бололцоотой. Суулгацаа Баянхонгор, Говь-Алтай, Тєв, Хэнтий, Сэлэнгэ болон Увсын хэд хэдэн нутагт тархаән тарьснаар тэдгээр нутагт чацаргана маш сайхан ургасан. 1990-ээд оны vед манай улс таримал чацарганын 800 га талбайтай болсон байв. Харамсалтай нь сvvлийн жилуvдэд олон газрын талбай устлаа. Улаангомд гэхэд 500 га-гийн палантац байгуулахаар эхлээд 375 га болоод байж байтал 1990 онтой зопгон, мэргэжлшнхэн ч муу ажиллаж, хуучин талбай нь хєгщирснєєс ургац нэлээд муудсан. Байгалийн чацаргана их хэмжээгээр, таримал жимсний талбай дєрєв дахин хорогдсон юм. Гэхдээ манай улсад хаана чацаргана тарьж болох нь нэгэнт судлагдаж, яаж тарих агротехник нь ундсэндээ боловсрогдсон нь сайшаалтай.

Чацаргана уг нь их ашигтай жимс биз. Тариалалтыг эдvгээ шинээр сэргээх боломж нь ямар бәйгаа талаар ярина уу?

Чацаргана авсан байгаа юм. Ер нь чацаргана хангайд тєдийгvй, говийн бvсэд ч ургах бололцоотой. Чацаргана ургац єгєхєєс гадна vндсээ хєрсєнд сайн хавж, уе чийг их сайн татдаг. Элсний нvvдлийг зогсоох, хєрсний эвдрэлийг арилгах давхар ашигтай. Байгаль, цаг уурын єєрчлєлтєд их тэсвэртэй урга мал. Энэ утгаараа чацарганыг хаа сайгvй тарих бололцоотой. Уржнан жилийн сvvлчээр "чацарганынхан" нэг зєвлєгєєн хпйлээ. Цаашид чацарганын тариалалтыг тєрийн бодлого болгож явуулья гээд Засгийн газарт "Чацаргана" гэсэн тусгай хєтєлбєр боловерогдоод, эдvгээ хэлэлцэх vе шатандаа явж байна. Хєтєлбєрийн теслийг би єєрєє боловсруулаад ХХААЯ, БОЯ-нд єгсєн байгаа . НХХЯ энэхvv хєтєлбєрийг "Ажилгvй хvмуvсийг ажилтай болгоход их чухал зvйл" хэмээн асуудалд нэгдэж байна. БОЯ-наас "Ногоон хэрэм" нэртэй Засгийн газрын хєтєлбєрийг батлуулсан. Тэр бол усны бололцоотой газарт 400-800 метрийн єргєнтэй зурвасын хоёр талаар амархан ургах ургамал тарих, дундуур нь жимс, чацаргана гээд модлог ургамлууд, хvнсний ногоо тарих зураглал гарсан шуу дээ. Эрдэмтдийн багийг нь би ахлаад ажиллаж байна. Дархан-Уулд " Тананцар" гэдэг компани бий. Эднийх малын єтєг бууцыг ашиглан, тvvндээ калифорнын чийгийн улаан хорхойг наян хувийн чийглэгтэй, хорин градусын температуртай тодорхой нєхцєлд тавиад жилд 300-500 тонн чанартай бордоо vйлдвэрлэх хvчин чадалтай vйлдвэртэй. Одоогоор 200 гаруй тонныг vйлдвэрлэж, тvгээгээд байж байна. Энэ бол чацарганын ургацыг 2-3 дахин нэмэгдуvлдэг эд. Болцыг хурдасгаж, жимсний хэмжээг єегєдєг учиртай. Бид Увсад 2005 онд чацаргана тариалах аймгийн хэмжээний хєтєлбєр боловсруулсан. Тvvний дагуу хашаатай айл болгонд чацаргана тарьж байна. Японы Ибраги муж Увсын энэ хєтєлбєрийг ихэд дамжиж байгаа юм. Нэлээд олон айл єрхєд хоёр хоёр зуун эм.доллар єгсєн. Ингэхдээ "Хашаандаа жаахан хєгшрєєд ирэхээр хажуугаас нь залуу бут аяандаа гараад ирдэг. Шинэ бутаа тэндээ байлгана уу, шилжvvлэн тасалж суулгаад талбайгаа єргєтгєнє vv, эзний мэдэх хэрэг. Нэг га талбайд 1000-1250 орчим бут суулгана. Есдvгээр сарын эхээр нэг бутнаас 5-7 кг жимс хураах бололцоотой. Сайн арчилбал Vдлэгийн голын нэг бутнаас 2005 онд 17 кг жимс авеныг дээр би хэлеэн. Эсвэл жимсийг 14 градусын хvйтэнд хєлдєх болтол нь хулээгээд, бутаа доргиож хураадаг арга бий. Ийм аргаар нэг бутнаас 2.5-4 кг жимс авах ёстой. Нэг тонн жимснээс цэвэр тос 28 кг, наранцэцгээр баяжуулсан тосыг бол 70 кг хvртэп авах бололцоотой. 600 литр цэвэр шvvс авч, тvvгээрээ олон тєрлийн бvтээгдэхvvн хийж болно. Бидний боловсруулсан тавиад тєрлийн бvтээгдэхvуний жор байдаг. Би "Чацаргана" нийгэмлэгийн дарга байхдаа / Урд нь Содномдорж гэж хун эхлvvлеэн/ Тvргэний голд чацарганын талбай бий бопгохоор 150 га талбай авч, найман худаг гаргаад єндєр хvчдэлтэй болгон нэг айлд хагас га газар оноож байсан. 300 айл арав гаруй жил чацаргана тарьж байна. Дээд талын айл жипд 3-4 тонн чацаргана авч байгаа. Мод нь євєлд хєлдєж, зунд гандахгvй сайн талтай л даа.

-Нэг тонноос юу юу авдгийг тvрvvнд хэлсэн. Товчоор хэлэхэд тариалахад гаргасан зардлаа жил бvхэн найм дахин нугалж байдаг ургамал. Маш их ашигтай шvv. Хєрсийг нь зохих ёсоор бэлтгээд, модны мєчрvvдийг тайран суулгац болгож хулэмжинд ургуупаад мананцар vvсгэхээр vндэс хатгана. Эхний жилд талбайд суулгаж болох ч бидний судалгаагаар хоёр наслуулж байж талбайд гаргавал суулгац томорчихсон, vхэл багатай, амьдрах чадвар сайтай болдог. Ботаникийн хvрээлэнд жил бvр Увсаас маш их суулгац ирж, хvмvvс єргєнєєр авч байна. Vйлдвэрийн томоохон палантац байгуулах зорилгоор, жишээ нь "Гангар инвест" 200-300 мянган суулгац бэлтгэдэг аж ахуй буй болгож байна. Яаж тариалах, ургуулах, яаж боловсруулах аргыг бvгдийг бид боловсруулаад гаргачихсан. За яахав, хагас га-д 600 бут таръя. Гэхдээ машинаар жимсээ хураана гэж тооцоод, эгнээ хооронд дєрвєн метр байхаар маягаар бэлтгээд гаргавал их vнэ хvрнэ. Хятадын ЄМЄЗО, Шаньси, Хянганд чацаргана ургадаг. Жимснийх нь хальс, зєєлєн эдэд тос муутайгаас зєвхєн vрэндээ байгаа тосыг гаргаж, 10 граммын ампуль маягаар савлаад, эмийн байдлаар гаргаж байна. Дэлхийн дундаж ханш жимсэнд байх каратиныхаа хэмжээгээр тогтоогддог. 380 мг/ литр агуулгатай чацарганын тос бол литр нь 125 ам.доллар байх жишээтэй. Гэхдээ энэ бол нэлээд олон жилийн ємнєх тоо шvv. Одоо хамаагvй єссєн. Нэг литр тосны vнийг би тvрvvд 80.000 тєгрєг гэж жишиж байсан. Одоо бол 150-160 эм.доллар гэж ойлгоход болно.

"Чацарганын тос маань эмчилгээний ямар ид шидтэй билээ?

-Ходоод, улаан хоопойн шархлаа, ил далд шарх, эмэгтэйчvvдийн савны євчинд хэрэглэнэ. Нvvр ам наранд тvлэгдэж, хvйтэнд хайрагдвап тvрхэнэ. Гуч гаруй витамин агуулдаг учир хvний тамир тэнхээ, дархлааг сайжруулдаг. Ж.Гvррагчаа баатар сансарт нисэхдээ "чацаргана" гэсэн туршилт явуулаад чацарганатай хvнсний бvтээгдэхvvн хийсэн. Туяаны хордлогоос хамгаалах чухал бодис чацаргананд агуулагдаж байна гэдэг нь батлагдаад, тvvнээс хойш нисгэгчдийн хоолонд байнга орж байна шуу дээ. Нэлээд хэдэн жилийн ємнє би Эрдэнэтэд очоод "Танай энд туяаны ч гэх юм уу, зvрхэнд муу нєлєє байна. Иймээс чацарга тариалаад шvvсийг нь ажилчиддаа сvvний оронд єгєєч. Сvvнээс хэд дахин чадаптай зvйл" гээд мєн нэг 15 га-д Увсын суулгацаар тарьж эхэлсэн. Гэхдээ нэг их сайн ургуулаагvй. Хэдэн жилийн ємнє чацарганын шvvсийг улаан луувантай холиод, саахар жаахан нэмж, хvvхдийн "Маамуу" нэртэй тэжээп гаргаж байсан. Хvvхдээс гадна настай хvмvvс, биеийн чалх тамир муутай улсад их хэрэгтэй зvйл байсан. Би гэхэд 1972 оноос хойш чацарганаар ажиллаж байгаа хvн. Энэ хугацаанд хориод бvтээгдэхvvний патент маань батлагдсан. Vйлдвэрлэж хийгээд "болно" гэдэг нь харагдсан. Эдгээрийг эдvгээ сэргээн vйлдвэрлэл явуулбал дотоодын хэрэгцээг хангах тєдийгvй экспортын бvтээгдэхvvний нэг тєрєл болно л доо. Дахин сэргэдэггvй алт, зэс зэргийнхээ хажуугаар жил бvхэн тєлжиж шинэчлэгдээд ургадаг, нєхєн сэргээгддэг баялгийнхаа экспортод давхар анхаарвал экспортын хэрэгцээнд vнэхээр нийцэх билээ.

No comments: