Friday, December 26, 2008

Бизнес эхлэхэд зах зээлийн судалгаа хэрэгтэй

Та бvтээгдэхvvн болон vйлчилгээний талаар өөрийн гэсэн дэвшилттэй санаатай байж болно. Гэхдээ юуны тvрvvнд бvтээгдэхvvн болон vйлчилгээний эрэлт хэрэгцээг сайн судлах хэрэгтэй. Ер нь бие даан аж ахуй эрхлэгч маань өөрийн тухайн vеийн хэрэгцээ шаардпагыг урьтал болгон хэрэгжvvлэх нь нилээд тохиолддог. Өөрийн энэхvv хэрэгцээг биелvvлэх нь зах зээлийн хэрэгцээг хангана гэсэн vг биш юм. Иймд та дараах судалгаануудыг хийх шаардлагатай:
1. Эрэлт хэрэгцээний судалгаа
2. Борлуулалтын зах зээлийн судалгаа
Өрсөлдөөний судалгаа

Эдгээр судалгаануудыг ерөнхийд нь зах зээлийн судалгаа гэж нэрлэх ба дотор нь анхан шатны болон хоёр дахь шатны зах зээлийн судалгаа гэж ангилж болох юм. Анхан шатны судалгаа гэдэг нь бараа бvтээгдэхvvний талаарх мэдээллийг та өөрийн биеэр хvмvvстэй уулзан ярилцах, санал асуулга явуулах зэргээр олж авахыг хэлнэ. Харин хоёр дахь шатны судалгааны мэдээллvvдийг та мэдээллийн эх сурвалжуудаас цуглуулна. Энэхvv мэдээллийн эх сурвалжуудад статистикийн мэдээ, улсын бvртгэл мэдээллийн газрын мэдээлэл, эдийн засгийн хэвлэл, мэдээллийн vйлчилгээ vзvvлдэг байгууллагуудаас авсан мэдээллvvд орно. Та судалгаагаа маш нухацтай практик талаас авч vзэх хэрэгтэй. Мөн мэргэжлийн хvмvvсийн зөвлөгөөг авахад илvvдэхгvй.
Жишээ нь: Судалгааг дараах асуултын дагуу бэлтгэж болох юм.
• Эрэлт хэрэгцээний судалгаа
• Тухайн бvтээгдэхvvн зах зээлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?
• Бvтээгдэхvvний давуу тал нь юунд оршиж байна вэ?
• Энэхvv бизнесийн санааг өөр бусад аж ахуйн нэгж хэрэгжvvлж байсан эсэх?
• Тухайн vед зах зээлийн нөхцөл байдал ямар байсан?
• Бvтээгдэхvvний борлуулалт улирлын чанартай эсэх?
• Тухайн бvтээгдэхvvний эрэлт хэрэгцээ хэр удаан vргэлжлэх?
• Тухайн бvтээгдэхvvнийг орлуулах бvтээгдэхvvн байгаа эсэх? зэрэг асуултуудад хариу олоход чиглэгдэх ёстой

Борлуулалтын зах зээлийн судалгаа
• Зах зээлийн багтаамж, борлуулалтын хэмжээ, худалдан авагч, зах зээлийн тоо баримтууд
• Зах зээл дэх бvтээгдэхvvн, vйлчилгээний vнийн тvвшин
• Таны бvтээгдэхvvн, vйлчилгээний vнийг бусадтай харьцуулсан байдал
Таны бvтээгдэхvvн томоохон худалдан авагчаас хамааралтай эсэх
эсэх

• Өрсөлдөөний судалгаа
Таны бvтээгдэхvvнд өрсөлдөгч бий юу?
Тухайн бvтээгдэхvvний сул болон давуу тал юунд орших вэ?
Таны бvтээгдэхvvнтэй өрсөлдөхvйц бvтээгдэхvvн бий юу?
Гарч ирж болох өрсөлдөгчдийн тоо
Зах зээлд тэргvvлж буй аж ахуйн нэгжийг судлах
Томоохон vйлдвэрлэгчид болон тухайн зах зээлд тэргvvлэгч
өрсөлдөгчийн vзvvлэх нөлөө /Vнийн бодлого буюу vйл
ажиллагааны өргөжилт гэх мэт/

1 comment:

Google+ said...

"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339